Advertisement
Not a member of Pastebin yet?
Sign Up,
it unlocks many cool features!
- Ерийн малчны хотноос
- Ертөнцийн дэвжээнд гаргасан
- Ерхөг найгасан талаас
- Есөн гаригт хүргэсэн
- Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
- Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
- Чийгтэй даавуугаар зүлгэсэн
- Тод хар самбар дээр
- Чихнээ яруу эгшгийг
- Цагаан цэрдээр бичсэн
- Чимэг болгон хайрлагдсан
- Монгол гэдэг нэрийг
- Цээжит зүрхний тольтод
- Гэгээн гэрлээр сийлсэн
- Эрдмийн түлхүүр ч багштайгаа
- Эхэлж учирсан минь азтай
- Эрдэний хайгуулч танхимдаа
- Цэхэлж суусан минь золтой
- ... Өвлөөр ногоон гацуур
- Сүлд модны чимэг гэж
- Өнгийн олон амьтад
- Сүж түүний дагуул гэж
- Хоёр оны солбицол дээр
- Цагаан сахалтай өвгөн
- Хойчийн олон багачуулд
- Захиас бэлэг өгдөг гэж
- Аглаг хөдөөгийн сургуульд
- Анх багш минь заасныг
- Ангайн гайхаж явсан
- Алдрай насаа мартаагүй ээ би
- Ахмад үеийн багш нарт
- Хийхгүй ажил гэж байгаагүй
- Хөгжим баривал дуучин
- Клубт очвол жүжигчин
- Багт гарвал ухуулагч
- Байшин барьвал инженер
- Бүлээрсэн хүүхдэд эмч
- Бүрэлгэсэн дайсанд шүүгч
- Хийдийн лам нарт аянга
- Нийтийн соёлд уянга
- "Цэнд комиссар", "Хөхөө"-д тоглоод
- Цэцэглэж явсан нас тэднийх
- "Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагааны" аянд
- Хөл нийлсэн бүжиг тэднийх
- Хуучин бүдүүлгийг хална гээд
- Зүтгэж явсан үе, тэднийх
- Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
- Шамдаж явсан цаг, тэднийх
- Эгшигт хайрцгийн пянзан дээр
- Ичинхорлоог дуулуулж байсан юм
- Цэрэн хүүхний намтар туужийг
- Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм.
- Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
- Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
- Арван жилийн нэгдүгээр сургуульд
- Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм
- Дайны жил их сургуулийн
- Анхны довжоог ивэлцэж явсан юм
- Даяарт алдартай шилэн оройд нь
- Алтан нарыг залалцаж явсан юм
- Ахмад үеийн багш нарт
- Очоогүй газар гэж үгүй
- Тэнгэр баганадсан Алтайн
- Хавцал бүхэн танина
- Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
- Долгион бүхэн танина
- Галбын шаргал манхнууд
- Гандирасын зэрэглээндээ тольдоно
- Атас Чингисийн нуруу
- Аргамаг хулантайгаа тосно
- Бор Цонжийн говийн
- Болжмор царцаа шаргина
- Боргио мөнгөн Орхоны
- Босоо хүрхрээ шаагина
- Халхын таван өндөр
- Харуулдан байж саравчилна
- Хан Хэнтийн оргил
- Гялбалзан байж өндөлзөнө
- Буйрын цэнхэр долгио
- Бодол дунд долгилно
- Хайрын мянган үгсийг
- Хайлан байж торолзоно
- Ахмад үеийн багш нарт
- Очоогүй газар гэж үгүй
- Ахмад үеийн багш нарт
- Ороогүй айл гэж үгүй
- Хөгшин хөвөө ялгаагүй
- Бичиг үсэгт сургаж
- Хөдөөгийн уул талаар
- Билгийн номыг дэлгэж
- Ангайлгаж барьсан хайч шиг
- "А" үсгийг сарайлгахад нь
- Ацаг шүдий нь зөвтгөж
- Арга номд нь оруулсан
- Бээрч гүйцсэн гар шиг
- "Б" үсгийг муруйлгахад нь
- Бэх үзгий нь засаж
- Билиг оюун заасан
- Өгүүлбэр зүйгээс
- Үндэсний соёлд дэвшүүлж
- Үржүүлэхийн хүрднээс
- Үнэмлэхүй тоололд хүргэж
- Түмэн бодис, хувилахуйн ухаан
- Түүх, газар зүй, амьтан судлал
- Заагаагүй юм гэж багшид үгүй
- Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй
- Балчир оюуныг нээгдүүлж
- Нүд оруулсан шидтэн
- Бартаат замыг танилуж
- Гэгээ харвуулсан ачтан
- Холын далайд зорьсон
- Горхи бүхний эх билээ
- Хорюоод ургах цэцэгсийн
- Гойд үржилт хөрс нь билээ
- Бөмбөрцөг дэлхий арвин ч
- Бидний оюунд багтсан
- Сургуулийн гэгээн цонхоор
- Бүхий л ертөнцийг харсан
- Зүс үзээгүй найзтайгаа
- Энд бид танилцсан
- Зүрх сэтгэлээ нээлцэж
- Эрдмийн тэнгист сэлсэн
- Дүнгийн дэвтрээ нээхэд
- Ангийн багш минь санагдана
- Дүүрэн ярайсан тооноос
- Сургуулийн жил минь ургана
- Шинэ үеийн багш нарт
- Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
- Шинэ үеийн багш нарт
- Шамдахгүй цаг гэж байхгүй
- Орчин үеийн мэдлэгээр
- Оюунаа ямагт тордоно
- Одонд хүрсэн хөгжлөөс
- Ой ухаанаа тольдоно
- Антарктид зорчих хайгуулчийг
- Энэ л багш нар тодруулсан
- Атом цөмийн шинжээчийг
- Энэ л багш нар төрүүлсэн
- Сансрын баатар нисэгчид
- Анхны номыг нь заасан
- Сар нартай дэлхийгээ
- Газраас эхэлж тольдуулсан
- Шинэ үеийн багш нарт
- Судлаагүй ухаан гэж үгүй
- Эрдэнэтийн зэс, Хөтөлийн цемент
- Эрчим хүчний ундраа эднийх
- Фосфоритын орд, цагаан тугалга
- Болрын уурхайн нөөц эднийх
- Бугантын алт, Дугантын хад
- Бор Өндрийн жонш эднийх
- Булгын аж ахуй, заарт харх
- Бутны хармагийн дарс эднийх
- Эдийн засаг, бараа судлал
- Инженерийн ухаан, барилгын зураг
- Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
- Эх хэлний судалгаа эднийх
- Орчин цагийн мэдлэг бүхний
- Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм.
- Одны шинжээч, туйлын судлаач
- Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм.
- Төгсөлт бүхний ширээн дээрээс
- "Арав дахь хаврыг" дуулуулж байгаа юм
- Төгөлдөр номын хуудсан дундаас
- Алдрын одыг гялбуулж байгаа юм
- Жил бүрийн ногоо адил
- Хавар болгон залуусыг тодруулна.
- Намар бүрийн ургац адил
- Билгийн тариа эднээс ургуулна
- Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
- Холыг зорьсон залуус
- Өртөө замыг дайран
- Галт тэргээр довтлохдоо
- Багш, сургууль хоёроо
- Дурсан дурсан дуулна.
- Байгаль мөрний долгион дээр
- Сэтгэл юугаа сийлнэ
- Эрдмийн олон шавь нар нь
- Эрдэнэсийг бүтээх үйлчин юм.
- Ардын олон багш нар минь
- Авьяасыг тордох тариаланч юм
- Гэрэлт эрдмийн тэнгэр
- Гэгээн оюуны тэнгис
- Гэрээс дуудсан хөтөч
- Гараас хөтөлсөн замч
- Багш гэж дуудахад
- Ардын үрсийн оюунд
- Түмэн цэцэгс дэлгэрнэ.
- Багш гэж нэрлэхэд
- Алаг зүрхний гүнд
- Төгөлдөр баяр оргилно
- Түмэн багшийн
- Буман шавь нар
- Түүхт орныхоо
- Булан бүрд шамдана.
- Түмэн багшийн
- Буман шавь нар
- Түргэлэх хөгжлийн
- булаг бүхнийг тэтгэнэ.
- Уран гартай инженер
- Дуран хараатай эрдэмтэн
- Үхлийг буцаадаг эмч
- Үзлийг хамгаалдаг элч
- Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
- Мэдлэгийн уурхайг та нээсэн
- Жор найруулагчаас
- Зохиолчийг хүртэл
- Та төрүүлсэн
- Жолоочоос
- Жолоодогчийг хүртэл
- Та төрүүлсэн
- Хувьсгалт шинэ соёлын
- Гэгээн нарны цацраг
- Хувьтай өнөөдрийн үрсийн
- Гэрэлт оюуны тайлбар
- Багш та
- Алган дээр
- Од тавьдаг шидтэн
- Багш та
- Амьдралд оч харвуулдаг хүчтэн
- Ус мөрнийг
- Далайд үзээд
- Байрандаа үлддэг уулс юм
- Тус бүтээж
- Даяныг тэтгээд
- Хариу нэхдэггүй өглөгч юм та.
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement