Advertisement
Not a member of Pastebin yet?
Sign Up,
it unlocks many cool features!
- (Нэгэн амьсгаагаар уран тод хэлнэ)
- Цал буурал өвгөн аав нь
- Цас мөсний их орноос
- Цан хүүрэн татуулан
- Үүлтэй тэнгэрээс доогуур
- Үзүүртэй модноос дээгүүр
- Цалин цагаан морио унаад
- Цасан охиноо дагуулан бүжсээр
- Цадиг түүхийн алтан өлгий болсон
- Амжилт бүтээлийн эзэд
- Алдар гавьяаны ирээдүй
- Хүүхэд багачууд та нартайгаа Өвлийн өвгөн аав нь уулзахад баяртай байна.
- (Нэг том амьсгаа авна)
- Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
- Аз жаргалын мөнгөн жимээр
- Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
- Угтах он айлчлан ирж
- Одот тэнгэрийн зурваст 2013 он гарахад ойртлоо
- Энд цугласан эрч хүчтэй, цог жавхлант охид, хөвгүүд та нартаа ирж буй Шинэ оны мэнд хүргэе.
- За ингээд өвгөн аав нь багацуулдаа авч ирсэн бэлгээ тараая.
- (Бэлгээ тараана)
- (Гарахдаа хэлэх үг)
- Өвлийн өвгөн аав нь айлчлах газар олон, баярлуулах хүүхдүүд их тул цаашаа ингээд мордъё
- Угтан авч буй шинэ онд нь
- Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэгдээд
- Буцаад ирэхэд булаг шиг арвин,
- Дайраад ирэхэд далай шиг баян байгаарай хүүхдүүд минь
- Сайхан баярлаарай
- (Гарч одно)
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement