Advertisement
Guest User

2013 оны өвлийн өвгөний үг

a guest
Dec 31st, 2012
428
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 1.79 KB | None | 0 0
  1. (Нэгэн амьсгаагаар уран тод хэлнэ)
  2. Цал буурал өвгөн аав нь
  3. Цас мөний их орноос
  4. Цан хүүрэн татуулан
  5. Үүлтэй тэнгэрээс доогуур
  6. Үзүүртэй модноос дээгүүр
  7. Цалин цагаан морио унаад
  8. Цасан охиноо дагуулан бүжсээр
  9. Цадиг түүхийн алтан өлгий болсон
  10. Амжилт бүтээлийн эзэд
  11. Алдар гавьяаны ирээдүй
  12. Хүүхэд багачууд та нартайгаа Өвлийн өвгөн аав нь уулзахад баяртай байна.
  13. (Нэг том амьсгаа авна)
  14. Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
  15. Аз жаргалын мөнгөн жимээр
  16. Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
  17. Угтах он айлчлан ирж
  18. Одот тэнгэрийн зурваст 2013 он түглээ
  19. Энд цугласан эрч хүчтэй, цог жавхлант охид, хөвгүүд та нартаа Шинэ оны мэнд хүргэе.
  20.  
  21. За ингээд багацуулдаа өвгөн аав нь бэлгээ тараая.
  22. (Бэлгээ тараана)
  23.  
  24. (Бэлэг тарааж дуусаад хэлэх үг)
  25. Өвлийн өвгөн аав нь айлчлах газар олон, баярлуулах хүүхдүүд их тул цаашаа ингээд мордъё
  26. Угтан авч буй шинэ онд нь
  27. Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэгдээд
  28. Буцаад ирэхэд булаг шиг арвин,
  29. Дайраад ирэхэд далай шиг баян байгаарай хүүхдүүд минь
  30. Сайхан баярлаарай
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement