Advertisement
Guest User

Untitled

a guest
Jul 27th, 2017
72
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 6.93 KB | None | 0 0
  1.  
  2. Монгол бүсгүй Р.Чойном
  3.  
  4. Зүтгэн зүтгэн тэмүүлж яваа
  5. Зүг нийлсэн алаг морьд шиг
  6. Гантай залуу насны минь
  7. Солонгын долоон өнгө чи хаана байна
  8.  
  9. Гантөмөр шиг сэтгэлийн минь
  10. Соронзон гүүр чи хаана байна
  11. Мөрөөдөх насны минь
  12. Мөнгөн сарнай чи хаана байна
  13. Мөсөөр шаргих амьдралын
  14. Мөнхийн зул чи хаана байна
  15.  
  16. Гүнзгий мөрөн шиг амьдралийн гүүр болсон алдрай минь
  17. Хүн хэмээх алдарын Нүүр болсон амраг минь ээ
  18. Хүүхэн хэмээх нэрийн турихан бүхнийг агуулж
  19. Түүхт монгол орны тулгыг түшсэн эхчүүд минь ээ
  20.  
  21. Мойл жимсний ширхэг шиг тормолзонхон нүдтэй
  22. Морин цэргийн сэлэм шиг туялзанхан нуруутай
  23. Монгол бүсгүй таныхаа гэрэл сүүдрийг тодорууласхийж
  24. Монгол яруу найрагч гэгэлзэн байж дуулахуудаа
  25.  
  26.  
  27.  
  28. Хүний хайрыг анхан амссан
  29. Хөвгүүн зүрхний товшолт гэмээр
  30. Хүслэн хосолж болзоонд урисан
  31. Хөөрхий нэгний тогшилт гэмээр
  32. Яаруухан бөгөөд эрчимтэй чимээ хэцийн цаанаас тодорч
  33. Яруухан бөгөөд өргөлттэй айзам хээрийн пянзанд бичигдэж байнам
  34.  
  35. Тэнгэр газрын савсалга нийлэх
  36. Тэртээ цэнхэр гүвээний цаанаас
  37. Тэнгис далайн долгион хавах
  38. Тийм л гүн харанхуй гэмээр
  39. Нэргүй усгүй толгодыг даваад
  40. Нэг морьтон тодроод ирлээ
  41. Өнгийн цэцэгтэй ногоон хөндийг
  42. Омоглон морьтон тоосоор шугамдлаа
  43. Багваахай цэцгийн өдөн малгайг
  44. Багц багцаар үргээн хийсгэж
  45. Харж зогссон миний нүдийг
  46. Халиун салхиар алгадан өнгөрлөө
  47. Хээрийн тоос мориний хөлс
  48. Хээнцэр хувцасны үнэртэн ус
  49. Хэсэгхэн зуур хан хийгээд
  50. Хэдэн гүвээ даваад одвоо
  51.  
  52. Навчин чихтэй суман хүлэгийн
  53. Нарийн суран жолоог түшэн
  54. Насан залуу монгол бүсгүй
  55. Надад гайхуулаж ийнхүү өнгөрлөө
  56.  
  57. Хэмнэл нарийн давхиат мориний
  58. Хэрлэнгийн хар ус шиг сайхан нүд
  59. Духны хөхөл нарийн халз
  60. Дунгийн ам шиг хамрын нүх
  61. Зангиран товойх овгор булчин
  62. Загасны хайрс шиг гялтганах зүс
  63. Сэрвээнд зуралдах гурван хавирга
  64. Сүүлнийнэ хийсэлт тодороод өнгөрвөө
  65.  
  66. Сайхан хүлэгийг санаагаараа захирч
  67. Саран даруулгыг гэзгэндээ шигтгэж
  68. Саарал эсгий малгай духтуулаж
  69. Салхин дарцаг шиг бүсгүйн
  70. Холцоруутанхан бор нүүр
  71. Холбирон бултах хар нүд
  72. Хотгор нуруу гүдгэр цээж
  73. Хоромхон зуур харагдаад өнгөрлөө
  74.  
  75. Сайн мориний ширүүн давхилтаас
  76. Сайрийн чулуу зүлгэн дээр шидэгдэн
  77. Сайхан бүсгүйн ширүүн харцнаас
  78. Шүлэгийн тоос зүрхэн дээр шингэнэ
  79. Хүний сайханыг олж төрөөд
  80. Хүслийн сайханыг дээжэлж өсөөд
  81. Мориний сайнийг унах заяатай
  82. Монгол бүсгүй гэдэг
  83. Тив дэлхийн жаргал хуваалцаад
  84. Тэгш таван хүсэлэн хэмээх
  85. Талын дунд ингээд учирхад
  86. Талх таван тэнгэр гэмээр
  87. Хүний газар нутагаа санахад
  88. Хүсэлийн таван судас гэмээр
  89. Хүүгээн тэврээд бүүвэйлж суух нь
  90. Хөгжимийн таван утас гэмээр
  91. Эмээлийн дөрөө дархалж өссөн
  92. Эрийн сэтгэлийг уяруулдаг байнам
  93. Өсөхийн цагт чихэр шиг үгийг
  94. Өтөлхийн цагт таяг шиг үгийг
  95. Өлсөхийн цагт хоол шиг үгийг
  96. Өвдөхийн цагт эм шиг үгийг
  97. Алс явхад унаа шиг үгийг
  98. Айхийн цагт зэвсэг шиг үгийг
  99. Ядархын цагт янчаан шиг үгийг
  100. Ямбалахын цагт тэрэг шиг үгийг
  101. Дээл олдоход хөнжил болох үгийг
  102. Энэ ганц насанд минь ээж аав хэлдэг юм байна
  103. Эр ганц биенд минь эхнэр хүн хэлдэг юм байна
  104.  
  105. Хүндтэй чадалтай монгол бүсгүйн
  106. Хүчтэй атлаа уяхан цогцос
  107. Хүлэг мориний онгон зоон дээр
  108. Хүнийг хайрлаж тэрнийг төрүүлнэм
  109.  
  110. Шулуун бус адармаатай түүхийн
  111. Чулуун хуудасууд эргэж байхад
  112. Халуун тэмцэлийн тоосон дунд
  113. Бүлээн цус асгарч байхад
  114. Морин цэргийн сэтэрсэн эгнээг
  115. Монгол бүсгүй нөхөж явсан юм
  116. Хайртийгаа тэвэрдэг уяхан гараараа
  117. Хаттай сэлэм атгаж явсан юм
  118. Хар хилин гэзгээ шууж
  119. Хаж мөнгөн дуулгаар даруулж
  120. Найр наадамын гоёлын дурданд
  121. Нарийн гялтан хуяг тааруулж
  122. Саалийн хувин баридаг гартаа
  123. Саран дугуй бамбай атгаж
  124. Эсгэрээд ирэх гэлбэрт сумыг
  125. Эрмэгч үгүй сөрж явсан юм
  126. Ахуй энэ монгол орныхоо
  127. Ариун тэмцэлийг хүүгээрээ хэмжсэн
  128. Аугаа их маргаашын төлөө
  129. Амгалан тайванийг сүүгээрээ дэмжсэн
  130. Манай сайхан монгол бүсгүйд
  131. Хүний сайхан цөм бүрдэсэн юм
  132. Даруу сайхан зан чанарт нь
  133. Яруу сайхан увьдас шингэсэн
  134. Дээдийн зэрэгтэй сайн явая гэвэл
  135. Дэлхий дахиний эрдэмийг сур
  136. Элгэн хайртай монгол эрчүүдээ
  137. Энхрийлэн хайрлан хүндэлж яваарай
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement